Цахим хаягуудаараа нийт 40 орчим сая дагагчтай контент бүтээгч Nas Daily Монголд ирээд буй. Тэрбээр Засгийн газартай хамтран Монгол Улсыг олон улсад таниулан сурталчилах ажил хийж буй бөгөөд тэдгээрийн нэг нь ноолуурын тухай бичлэг байсан юм. 

Тодруулбал, Nas Daily монголчууд ямаанаас хэрхэн ноолуур гаргаж, хувцас үйлдвэрлэдэг тухай богино хэмжээний бичлэг хийж, цахим хуудастаа байршуулсан бөгөөд уг бичлэгийг нь фэйсбүүкт 12 сая, инстаграммд 3.2 сая, youtube-д 6.1 сая, тик токд 5.9 сая удаа үзжээ.

Давхардсан тоогоор нийт 27 сая 200 мянган үзэлттэй болсон байна.

 

Х.ТҮШИГ 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу