“Ногоон” автобусны худалдан авалтад хяналт шалгалт хийх түр хороо өнөөдөр (2024.05.14) хуралджээ. Хуралдаанаар сонсголын тов, хэлэлцэх асуудал, дуудах гэрчүүд зэргийг хэлэлцэн баталсан байна. 

Тодруулбал, Сонсголыг тавдугаар сарын 21,22-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

Гэрчүүдийн  тухайд,

  • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
  • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл,
  • Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар,
  • Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн,
  • Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
  • Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү,
  • Нийслэлийн Засаг даргын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд,
  • НЗДТГ-ын Санхүү, төрийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар,
  • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайханбаяр,
  • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар,
  • “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг
  • “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат зэрэг 98 хүнийг гэрчээр дуудлаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу