Чингэлтэй дүүргийн 4-р хороо, Анкарагийн гудамж буюу Зоос гоёлын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 15-ны өдрийн 23:00 цагаас  18-ны өдрийн 06:00 цаг хүртэл түр хааж өргөтгөл, шинэчлэлтийн ажил гүйцэтгэхээр болсон. Энэ хүрээнд тус замаар зорчдог нийтийн тээврийн долоон чиглэлд түр өөрчлөлт оруулахаар болжээ.
Тодруулбал Ч:8, Ч:9, Ч.35, Ч:55, Ч:66 чиглэлүүд Сүхбаатарын гудамжаар, Ч:23, Ч:28 чиглэлүүд нь Их сургуулийн гудамжаар тус тус тойрч үйлчилгээ үзүүлнэ.
Ингэхдээ дараах зураглалын дагуу зорчихоор болсон тул иргэн та нийтийн тээврийн чиглэлээ зөв сонгож зорчихыг  зөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу