Сайнтлоги хэмээх шашны гаж урсгал нь АНУ-аас гаралтай бөгөөд хүний тархийг угаадаг, сэтгэл санааны мэдрэмжүүдийг байхгүй болгож сэтгэх чадваргүй болгодог. Дэлхийн олон оронд Сайнтлогийн шашныг хориглосон байдаг.

Тухайлбал, Герман улсад Сайнтлогийг экстримист урсгал, аюултай гэсэн байр сууринаас ханддаг. Гэтэл 2013 онд Л.Гантөмөрийг Боловсрол Шинжлэх ухааны сайд байх үед хэрэглээний боловсрол нэрээр Сайнтлогийн шашны хичээлийг 32 мянган багшид заажээ. Сургалтанд нийслэлийн болон хөдөө орон нутгийн багш нар хамрагдсан байдаг.

Тус хичээлийг Екатирина Камарова гэх Орос хүн удирдаж байсан бөгөөд монголд сургагч багш нарыг бэлдэж байжээ. Тус сургалт нь төсвийн мөнгөөр явагдсан ба энэ талаарх мэдээлэл нь яамны тайланд бий. Энэ тухай мэдээллийг urug.mn сайт “Улс төрийн задлан” нэвтрүүлэгтээ хөндсөн байна.

Л.Гантөмөр нь боловсролын сайдаар ажиллаж байхдаа Мүүний шашныг Монголд оруулж ирэх асуудалд холбогдож байсан бол шашны гаж урсгал болох Сайнтлогийг хүртэл нэвтрүүлэхийг санаархаж байжээ.

Нэвтрүүлэг үзэх линк:

https://www.facebook.com/urugmnmedia/videos/1431365294416840/

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу