Нэмэлт хүчилтөрөгчгүй, шерпа тусламжгүйгээр Эверестэд авирч байсан Монголын уулчин Л.Пүрэвсүрэн, Ц.Өсөхжаргал нар сураггүй алга болоод хоёр хонож буй талаар “Everest today” мэдээлжээ.

Тэдэнтэй хамт явсан нэг уулчны бие муудан бууж ирсэн байна. 

Сануулахад, Д.Отгонхүү, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гурван уулчин Эверестийн оргилд авирахаар дөрөвдүгээр сарын 5-нд явсан. Тэд Монголын уулчдаас анх удаа хүчилтөрөгчгүй, хөтөчгүйгээр авиралт хийхээ мэдэгдэж байв.

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу