Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин “ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин энэ сарын 16-наас 17-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийнэ” гэж мэдэгдэв.

Хятадын Гадаад хэргийн яамны өөр нэгэн төлөөлөгч Ван Вэньбинь уг хэвлэлийн бага хурлын үеэр “В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа хийж буй анхны айлчлал нь энэ болох юм” гэж онцолжээ.

Ван Вэньбинь “Энэ онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Си Жиньпин, В.Путин нар айлчлалын үеэр хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар санал бодлоо солилцоно” гэж дурдсан байна.

Мөн тэрбээр Хятад улс энэхүү айлчлалын талаарх мэдээллийг тухайн үед нь танилцуулна гэж нэмж хэлжээ.

Г.АМАРСАНАА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу