Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.05.15) хэвлэлд мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Малчдад мал маллах аргыг төр заахгүй, би ч заахгүй, Л.Гантөмөр дарга ч заахгүй. Мал маллах ухаан нь байгаад эдийн засгийн боломж нь болохгүй байгаа бол Засгийн газар тэр боломжийг олгож байна.

“Тулах цэг өгвөл дэлхийн бөмбөрцгийг эргүүлье” гэдэгтэй адил малчдадаа эдийн засгийн боломж, эрх чөлөөг нь олгох асуудал руу Засгийн газар орсон. “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг зөвхөн сонгуультай хутгамааргүй байгаа юм.

Засгийн газрын үйл ажиллагаа ямар ч үед хэвийн явагдах ёстой. Сонгуульд болж буй гэх нэрийдлээр иргэдийн амьжиргааг дээшлүүлэх боломжийг хойш тавьж болохгүй. Энэ өвөл болсон цас, зуд сонгуулийн жилийг тааруулж ирээгүй. Малчдыг цас, зудыг сөрөн давах тэсвэртэй болгох үүрэг нь Засгийн газарт бий” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу