Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 60 км зайд өнөөдөр буюу тавдугаар сарын 15-ны өдрийн 14:34:49 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Улаан-Уул сумын Ухмал-Уул гэдэг газар өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр 13 цаг 48 минутад 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлж байв.

Сумын Засаг дарга тухайн газар айл нутагладаггүй бөгөөд иргэдэд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй тухай мэдээлж байсан билээ.

Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалайгийн мэдээлснээр, Хөвсгөл аймагт 2023 онд 3.5 магнитудаас дээш хүчтэй 27 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд бүртгэгджээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу