Бүгд найрамдах улсын Гандлова хотод болсон засгийн газрын хуралдааны дараа Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо халдлагад өртөж шархаджээ. Энэ талаар TASR мэдээллийн агентлаг Словакийн Үндэсний зөвлөл (парламент)-ийн дэд дарга Лубос Блахын мэдээллээс иш татан уламжлав.

“Plus jeden deň” сонинд “Фицо гар, цээж, хэвлийн тус газраа буудуулж шархадсан” гэж мэдээлсэн байна. Тус хэвлэл мөн халдлагыг нүдээр харсан гэрчүүд 4-5 удаа буун дуу гарахыг сонссон талаар мэдээлжээ. Гэмт этгээдийг баривчилсан байна.

Фицогийн биеийн байдал маш хүнд байгаа бөгөөд түүнийг нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ.

Эх сурвалж сонинд мэдээлэхдээ “Эмч нар Фицод мэс засал хийнэ” гэжээ.

Эх сурвалж: TASS

Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу