Өнөөдөр (2024.05.16) болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 

10.00 цагт: Төрийн ордонд Шинжлэх ухааны ажилтнуудын 2 дугаар их хурал болно.

10.00-13.00 цагт: СЭЗИС-д СЗХ-ноос компани, ААН-үүдийн ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нарын зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

11.30-13.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойд зориулсан “Алба сурталчлах өдөрлөг”, албан хаагчдын үзүүлэх тоглолт болно. Утас:86150069.

11.00 цагт: ХЭҮК-т Төлөөлөн нэхэмжлэл гаргах замаар хохирогчдын хохирол барагдуулах талаар хэвлэлийн хурал зарлажээ. Утас: 9902-8438.

11.00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд АН-ын дэргэдэх Хүний эрхийн хорооноос УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахад анхаарах талаар бусад нам, эвсэлд шаардлага, уриалга хүргэнэ.

11.30 цагт: Төрийн ордны баруун талд “ШИНЭ” намаас төр, засагт шаардлага хүргүүлнэ. 

11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-аас зарим улс төрийн намуудын сонгуулийн эрхийг цуцлах талаар мэдээлнэ. 

13.00 цагт: УИХ-ын түр хорооны хуралдаантай.

13.00 цагт: САИН намаас Засгийн газарт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, цахилгааны үнийн өсөлт болон бусад асуудлаар шаардлага хүргүүлнэ. Хэвлэлийн хурлыг намын байрандаа хийхээр төлөвлөжээ.

14.00 цагт: “Мишээл Экспо” төвд ЭХЯ, Эрчим хүчний зохицуулах хороо, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газраас “IREEE: Инновац, Сэргээгдэх эрчим хүч, Эрчим хүчний үр ашиг” олон улсын анхдугаар үзэсгэлэн, хурал зохион байгуулна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу