УИХ-ын хаврын ээлжит чуулганы 2024.05.16-ны нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ өдөр нийт 69 хуулийн төслийг эцэслэн батлахаар төлөвлөжээ. Үүнд:

-Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,

-АТГ-ын алба хаагчдын цалингийн хэмжээг шинэчлэх тухай УИХ-ын тогтоолын төсөл,

-Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай Европын конвенцыг соёрхон батлах тухай,

-Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай,

-Ахмад настны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд,

-Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

-Банкны тухай хуульд өөрчлөлт оруулсантай холбоотойгоор дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүд,

-Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжид нэмэлт өөрчлөлт оруулах болон цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай,

-Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай шинэчилсэн найруулгын хуулийн төсөл

-Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,

-Шүүх байгуулах тухай,

-Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл,

-Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд өөрчлөлт оруулах,

-Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах,

-Малчин өрхийн нэгдсэн холбооны тухай хуулийн төсөл, Малчны тухай хуулийн төсөл, Мал, амьтны нэмэлтийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх ажээ.

Чуулганы хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах асуудлаар санал хураалт явуулж, 41 гишүүн дэмжиж, хууль эцэслэн батлагдлаа. Мөн хамт өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлахаар санал асуулга явуулж, нийт гишүүдийн 82 хувь дэмжив.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу