УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Гишүүд хэлэлцэх асуудлын талаар үг хэллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “УИХ-ын гишүүн ард түмний дуу хоолой болох ёстой. Хөдөө орон нутагт ажилласны хувьд ард иргэдийнхээ үгийг дамжуулъя.

Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн багийн иргэн Д.Амирлан Өмнөговийн орон нутгийн Тавантолгойн ордоос ард иргэд маш их үр ашиг хүртэж байна. Өмнөговь аймаг маш сайн хөгжиж байна.

Нэг суман дээр 10 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт жил болгон ирдэг, сайхан зүйл бий болж байна. Гэтэл манай Ховдын Хөшөөтөд тийм юм алга. Тийм учраас Ховдын Хөшөөтийн уурхайн хувьцааг орон нутагт, иргэдэд өгөх замаар Ховд аймгаа хөгжүүлмээр байна гэлээ.

Ховд аймгийн Мөнххайрхан сумын өндөр настан Чоглом гуай бүсийн хөгжлийн төлөө олон гишүүн хамтарч ажилласны үр дүнд аймаг аймагт нь таарсан, том том үйлдвэр бариад, түүний дагуу ажлын байр болгох боломжийг нээж өгөх хэрэгтэй байна гэж ярьж байна.

Дуут сумын Хөх балчир багийн аймгийн аварга малчин Ш.Батсуурь сүүлийн гурван сар сумын бараг бүх төрийн албан хаагчийг хот, аймаг руу семинар зөвлөгөөнд авч явлаа. Онгоцны зардал, үнэтэй ресторан, тансаг буудал, төр дүүрэн бэлэг авчирснаа, нэг намд санал өгөх тухай ярьж байна гэнэ. Ард нь төрийн алба уналаа гэдэг зүйл ярьж байна.

Жаргалант сумын иргэн, Ховд их сургуулийн Оюутны зөвлөлийн дарга н.Баянжаргал ипотекийн зээл 0.8, 0.6, 0.5 хувь гээд өөр өөр байна. Энийг ижил болгох тал дээр ажиллаач ээ гэсэн хүсэл тавьж байна.

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Ганбаатар УИХ-ын гишүүний тангарагт “Хуулийн хариуцлага хүлээнэ” гэж ерөнхий заалт оруулчихаад, торгуулийн ял л аваад байна. Түүний оронд тангарагтаа “Хуулийн дээд цээрлэл хүлээнэ” гэж оруулаач ээ гэсэн хүсэлт тавьж байна…” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу