УИХ-ын чуулганы Пүрэв гараг (2024.05.16)-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж буй. Хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.  

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.УчралӨөрсдөө хөгшрөхгүй юм шиг бодож ханддаг дарга нартай болчихоод байна. Нэг өглөө сэрэхэд ахмадууд нийтийн тээврээр долоо хоногт дөрөв явна гэх мэтээр журам гаргачихдаг.

Ахмадууд автобусаар өдөрт хэд л явав гэж дээ. Хэдэн жил ч явав гэж дээ. Энийг нь хатуу хуульчилж өгөхгүй бол орон нутгийн чанартай дарга нар гэнэт гарч ирээд, “Долоо хоногт та нар гурав л явна шүү. Дөрөв явбал төлбөрөө төлөөрэй” гэдэг чинь байж болохгүй. Тийм учраас үүнийг хатуу хуульчилж өгөх ёстой.

Ахмадуудаа төр насаар нь зүтгүүлчихээд, автобусаар үнэ төлбөргүй явуулчихаж болно шүү дээ. Уулзалт хийхэд ийм энгийн асуудлыг ярьж байна. Эрч хүчтэй үедээ бид улс эх орныхоо төлөө зүтгэчихсэн байхад эргээд биднийг хэдхэн жил автобусаар үнэгүй явуулчихаж яагаад болдоггүй юм бэ гэдэг зүйлийг ахмадууд хэлж байна” хэмээн хэллээ. 

                                       

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу