Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Эрүүл шүд” арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд Эрүүл мэндийн төвтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд шүд, амны хөндийн өвчлөлийг илрүүлэх үзлэг, эмчилгээг үе шаттайгаар зохион байгуулжээ.
May be an image of 4 people, people studying, hospital and text
Энэ удаа ерөнхий боловсролын 29-р сургуулийн 268 сурагчдыг шүд, амны хөндийн үзлэгт хамруулж эхлэн, үзлэгээр илэрсэн өвчлөлийг эмчлэх, эцэг, эх асран хамгаалагч нарт захидал илгээн, зуны амралтын хугацаанд эрүүлжүүлэх зөвлөмж илгээж байна.
May be an image of 3 people, people studying and hospital
Мөн тус сурагчдын дунд шүд, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн боловсрол олгох, шүдээ зөв угаах аргачлалд сургах, сургалт зохион байгуулах үе тэнгийн сургагч багшаар 10 хүүхэд бэлтгэж байгаа аж.May be an image of 13 people and text
Дүүргийн Засаг даргын 2024 оны А/165, 166 дугаар захирамжаар үзлэгт шаардлагатай багц багаж хэрэгсэл, сургалтын хоёр төрлийн муляж, самбар, шүдний сойз худалдан авах, эцэг, эхчүүдэд өгөх зөвлөмж, захидал хэвлүүлэх санхүүжилтийг шийдвэрлэлээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу