Таксигаар үйлчлүүлэхдээ жолоочийн амийг хөнөөхийг завдаж, хамт явсан дүүг нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал,  2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 40 минутын үед иргэн “Г” нь дүү “Б”-ийн хамт такси үйлчилгээнд явж байх үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хүргүүлэхээр үйлчлүүлсэн 45 настай, эрэгтэй “Б” гэгч нь Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зорчих үедээ жолоочийн хамт явсан 25 настай, эрэгтэй “Б”-ийн биед хутгаар зүсэж амь насыг нь хохироон, улмаар жолооч “Г”-ийн биед халдахаар хөөж байх үед нь тус дүүргийн цагдаагийн алба хаагчид таслан зогсоож саатуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу