АНУ-ын засаг захиргаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын хамтарсан мэдэгдэлд “шинэ зүйл алга” гэж мэдэгджээ.

Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер ээлжит хэвлэлийн бага хурал дээр Путины Хятадад хийсэн төрийн айлчлалын үеэр хийсэн хамтарсан мэдэгдлийн талаар тайлбар өгөхийг хүсэхэд “Хараач, бид энд шинэ зүйл олж харахгүй байна” гэж хэлсэн байна.

АНУ-ын засаг захиргааны тэргүүний албан ёсны төлөөлөгч тэрбээр “Бид энэ асуудалд ямар байр суурьтай байгаагаа тодорхой илэрхийлсэн” гээд, Хятадыг Оросын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбор (MIC)-ыг дэмжиж байна гэж дахин шүүмжилжээ.

Жан-Пьер “Би өчигдөр хэлсэн үгээ дахин хэлье. Хятадын компаниуд Путинд Украины эсрэг дайн хийхэд тусалж байгааг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Бид энэ талаар маш тодорхой хэлсэн” гэж хэлжээ. Түүний бодлоор цэргийн тусгай ажиллагаа нь Европын аюулгүй байдалд заналхийлж буй хамгийн том аюул аж.

Карин Жан-Пьер “Бид Украиныг дэмжсээр байх болно” гэж хэлжээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу