Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан гурил, малын тэжээлийн гаалийн татварыг чөлөөлснөөр гурилын үнэ буурч эхэлсэн талаар мэдээлсэн.

Тэрбээр хэлэхдээ “Увс аймагт гэхэд 50 кг дээд гурил 65 000 төгрөг, 1-р гурил 1 кг нь 1180 төгрөг болжээ. Энэ долоо хоногт Сэлэнгэ аймгийн хилээр 2000 тн гурил орж ирснээр хотын хэрэглэгчид хямд үнэтэй гурил худалдан авах сонголт бий болно.

Иргэд 100000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад 60-70 хувь нь гурил, гурилан бүтээгдэхүүн эзэлж байна. Тиймээс гурилын үнэ буурахад бусад бүтээгдэхүүний үнэ дагаж хямдрах боломж бүрдлээ” гэж хэлсэн.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа түүн рүү “үг чулууджээ”. Тэрбээр “Томоор харж чадвал бид урагшилна шүү, дүү минь. Чи арай л ядуу сэтгээд байна шүү” гэж шүүмжилсэн байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу