УИХ-ын чуулганы Баасан гараг (2024.05.17)-ийн нэгдсэн хуралдаанаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Зарим нам нүд улаан, мөнгө цагаан болоод жагсаалтынхаа эхний тавыг 10-15 тэрбумаар зарж байгаа гэх мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор хувийн хэвшлийн томоохон байгууллагуудаас мөнгө цуглуулж буй мэдээлэл ирсэн. Тийм учраас ийм хэрэг гарахаас урьдчилан сэргийлж, намын удирдлагууд, компанийн захирлуудад хандаж, хэрэгт орж, гогдуулав гэж анхааруулъя.

Энэ бол төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэрэг. Жагсаалтыг олон тэрбум төгрөгөөр наймаалцаж, баялаг бүтээгчдээс мөнгө авч байгаад гардуулбал тухайн намын удирдлага, компанийн захирал битгий харамсаарай” хэмээн хэллээ. 

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу