Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ цахим хуудастаа Л.Гантөмөрт хандан “АН-ын эрхийг хууль шүүхийн байгууллагын хүчирхийллээр булаан авч АН-ыг улстөрийн наймаанд худалдсан ЖАН-Гантөмөр одоо бүр давраад нүүрсний хулгайч Ажнай Бат-Эрдэнэд АН-аа үнэт зүйл үзэл санаатай нь мөнгөөр зарчихаж байгаа юм биз дээ? АН-ыг мөнгөөр хэмжиж болдоггүй юм Гантөмөрөө!” хэмээн бичжээ. 

Сануулахад, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг энэ долоо хоногт шийднэ.

Өчигдрийн УИХ дахь АН-ын бүлгийн хурлын шийдвэрийг танилцуулах үеэр намын гишүүд сөрөг хүчнийхээ гишүүнийг өгч явуулахгүй байх талд Ардчилсан нам нэгдмэл байр суурьтай байх болно хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу