Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Номын баяр өнөөдөр (2024.05.18) Сүхбаатарын талбайд эхэллээ. Тус арга хэмжээ энэ сарын 20-ныг хүртэл гурав хоногийн турш үргэлжлэх юм.

Номын баяраар Сонгуулийн ерөнхий хороо асар гаргаж, санал авах байрны загвараар тохижуулан саналын хуудасны бодит загварыг танилцуулж байна.

Сонгогчид саналын хуудас бөглөж, санал тоолох төхөөрөмжид уншуулах зэргээр сонгууль зохион байгуулах үйл ажиллагаатай танилцах боломжтой юм. Мөн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар иргэдэд мэдээлэл өгч байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу