Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэх тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 20-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +21…+26 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +25..+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө +25…+27 градус дулаан байна.

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 21-НЭЭС 25-НЫГ ХҮРТЭЛ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 21-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Тавдугаар сарын 22, 23-нд нутгийн зүүн хагаст, 24-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +16…+23 градус.

Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +7…+12 градус, өдөртөө +22…+27 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу