Zarig.mn сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг Ардчилсан намд элсэж, намын батлахаа гардан авчээ. 

Энэ тухайгаа тэрбээр “Асуудлыг бариад авбал шийдэж байж салдаг, эрх мэдэлтнүүдийн үгэнд ордоггүй, өөрийнхөөрөө зүтгэдэг ядаргаатай сэтгүүлч байсныхаа төлөө өнөөдөр ялладагч боллоо.

Хуулийнхныг шударга ажиллаад, үнэн мөнийг нь тогтоогоод өгнө гэж зөндөө итгэсэн ч сархадын ширээний ард ЖДҮ-чин дарга нарын “Өнөрөөг сонгуулиас өмнө янзална” гэсэн яриа чихэнд ирлээ.

Хүний эрхийн төлөө дуугардаг, эрх чөлөөг хамгаалдаг хэнтэй ч нэгдэнэ.

Үрсээ, ээж ааваа орхиод төмөр торны цаана суухдаа “ЭРХ ЧӨЛӨӨ ҮНЭТЭЙ” гэж “Зариг”-ийн ногоон ханан дээр тамгалсан. Алдаа, оноотойгоо хамт намд элслээ.

Өвдөг минь чичирч, хайртай үрсээ санаж, яллагдагч Нарангийн Өнөрцэцэг гэж дуудуулах болгонд сонин дээр АН-ынхан та нар минь надтай хамт байсан.

Зүдэрч явахад минь гараа тосоод угтаж буй танай намын хаалгыг зөөлөн тогшоод, хүндэтгэлтэйгээр орох хүсэлтэй байна. 

Хүлээн авна уу” хэмээн цахим хуудастаа бичсэн байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу