Өнөөдөр (2024.05.20) болох зарим үйл явдлын талаарх товч мэдээллийг
хүргэж байна. 

10.00 ЦАГТ: 

ЭХЭМҮТ-д:”Хүүхдийн хорт хавдраас сэргийлэх эмийн хангамжийн дэлхийн платформ”-ын зургаан орны нэг Монголд эхний ээлжийн эмийг хүлээлгэн өгнө. Утас: 9191-5340, 8911-9482.

11.00 ЦАГТ: 

-ГХЯ-нд: Монгол Улс Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэнэ.

-Улсын нэгдүгээр төв эмнэлгийн авто зогсоолд Монгол Улс, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн дагуу “Орон нутагт явуулын эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тусгай тоноглогдсон 20 автомашиныг хүлээлгэн өгнө. Үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, БНПУ-аас Монгол Улсад суух Элчин сайд, эрүүл мэндийн салбарынхан оролцоно. 

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

10.00 ЦАГТ:

Монголын эдийн засгийг дарангуйлсан, алтны ордыг хууль бусаар авч, хууль ёсыг уландаа гишгэсэн олигарх 30 бүлийг АТГ-т шалгуулахаар хандаж байна.

11.00 ЦАГТ:

Сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж сонгуулийн хууль зөрчиж буй асуудлаар орон нутгаас хэвлэлийн хурал зарлажээ.

11.30 ЦАГТ:

Иргэдийн шударга шүүх” ТББ-аас “Шүүхийг шүүе” хэлэлцүүлэг зохион байгуулах талаар мэдээлнэ.

12.00 ЦАГТ: 

“Зөв найзууд” ТББ-аас “Зөв сэтгэлгээ, зөв хандлагыг түгээн дэлгэрүүлье” мэдээлэл хийнэ.

12.30 ЦАГТ:

АН-ын Үндэсний жигүүрээс Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, АН-ын дарга Л.Гантөмөр, тэргүүн дэд дарга С.Баярцогт нарыг өргөдлөө өгч, АН-аас гарахыг шаардаж, мэдээлэл хийнэ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу