Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр олимпын эрх олгох гурав дахь тэмцээн Унгар Улсад хагас шигшээ шатны тоглолтуудаар үргэлжилж буй. Тус тэмцээнд эхний гурван байрт шалгарсан баг олимпын наадамд оролцох эрхтэй болох юм. 

Монгол Улсын шигшээ багийн тамирчид өчигдөр (2024.05.19) Израилийн (15:12) шигшээ багийг хожиж, шилдэг дөрөвт шалгараад байв. Улмаар дараа нь Франц (20:21), Польшийн (20:22) багтай тоглож, ялагдал хүлээлээ. 

Монголын баг сүүлийн хоёр тоглолтод сэлгээ тоглогчгүйгээр гурван тамирчин бүтэн тоглож дуусгасан. Учир нь Израилтай тоглох үеэр А.Ананд спортын бус алдаа гаргасан гэх үндэслэлээр талбайгаас хөөгдсөн юм. 

Ийн Монголын шигшээ багийн тамирчид олимпын наадамд оролцоход ганцхан алхам дутаж, тэмцээнээ өндөрлүүллээ. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу