Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн олимпын эрх олгох тэмцээнд Монголын шигшээ баг харамсалтайгаар ялагдаж, олимпод оролцох боломжгүй болсон билээ.

Үүнтэй холбогдуулан Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ) -ны Ерөнхийлөгч Г.Батцэнгэл үүрэгт ажлаа өгөхөө мэдэгдлээ.

Тэрбээр “Дүрэм журам, ёс зүйн зарчмыг тамирчдадаа ойлгуулан, хэвшүүлэх нь бидний үүрэг юм. Олимпын эрх авч чадаагүйн хариуцлагыг миний бие дангаараа бүрэн хариуцаж, Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-ны ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болно.

МСБХ-ны дүрмийн дагуу эрх бүхий дэд ерөнхийлөгч холбооны цаашдын ажлыг Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны хамт хариуцан ажиллана. Өнөөдрийг хүртэл хөгжлийн төлөө хамтран ажилласан хамт олон, хөгжөөн дэмжигчдэдээ баярлалаа. Монгол Улс үүрд мандан бадраг” гэв.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу