Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, “Эхийн алдар” одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ёслол өнөөдрөөс эхэлж байна. 

Дуучин Ч.Уранхолбоо өнөөдөр Алдарт эхийн нэгдүгээр одонгоо гардан авлаа. Тэрбээр зургаан охин төрүүлэн, өсгөж буй билээ. 

Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонгоор шагнадаг.

Мөн Нийгмийн халамжийн сангаас жил бүр нэгдүгээр зэргийн одонтой эхчүүдэд 200 мянган төгрөг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүдэд 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог билээ.

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу