Улс төрийн нам, эвслүүд өнөөдөр УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна. Эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл хуралдсаны дараа тус намын Бага хурал 16.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хуралдахаар болоод байна. Харин Ардчилсан намынхан өнөөдөр 18.00 цагт “Корпорэйт” зочид буудалд хуралдах аж.

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, МоАХ фракцын тэргүүн Х.Баттулга нар өчигдөр уулзаж, сонгуульд оролцох талаараа ярилцжээ.

Тэдний хувьд энэ удаагийн УИХ-ын сонгуульд эв нэгдэлтэйгээр орж, ялалт байгуулах ёстой гэж үзсэн байна. Мөн хэн хэнийг хаана нэр дэвшүүлэх талаар ч яриа өрнөжээ.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу