Төрийн соёрхолт, “B Production”-ийн үүсгэн байгуулагч, дуучин Д.Болд “Удаан бодсоны эцэст шийдвэрээ гаргалаа. Морин цагт зарлана” хэмээн цахим хуудастаа мэдээлэл оруулаад, чимээ аниргүй болсон билээ. Түүнийг олон нийт УИХ-ын сонгуульд нэр дэвших нь хэмээн таамаглаж байсан. Олны таамаг ортой байжээ. 

Тэрбээр Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийг хамарсан Говийн бүсэд Монгол Ардын намаас нэр дэвшихээр намдаа хүсэлтээ өгчээ. 

МАН Бага хурлаа өнөөдөр 16.00 цагт Тусгаар тогтнолын ордонд хийхээр товлоод байна. Уг хурлаар тус намаас нэр дэвших хүмүүс тодрох юм. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу