УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу нам, эвслүүд өнөөдөр (2024.05.20) нэр дэвшигчдээ тодруулах зохицуулалттай. Энэ дагуу МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд 12.00 цагт хуралдах товтой байв.

Тус намын хурлын тов өөрчлөгдөж, 14.00 цагт хуралдахаар болсон ч хуралдаан 18.00 цагт эхлэх талаарх мэдээллийг намын гишүүддээ илгээжээ.

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшигчид болон намын жагсаалтад орох гишүүдийн нэрийг эцэслэж, Бага хурлын гишүүдийн олонхын саналаар тодруулах юм.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу