Ардчилсан нам өчигдөр (2024.05.19) Сонгон шалгаруулах комисс байгуулж, анхны хурлаа хийсэн. Өнөөдөр тус комисс үргэлжлүүлэн хуралдаж буй бөгөөд сонгуульд горилогчдын нэрсийн жагсаалтаа цэгцэлж буй талаар эх сурвалж мэдээлэв.

Дээрх Сонгон шалгаруулах комисст Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, Нийслэлийн намын хорооны дарга Т.Батцогт, намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ, С.Батзаяа, Г.Эрдэнэбат нар буй юм.

Тус комиссын хурлын дараа Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж, гаргасан шийдвэрээ Үндэсний бодлогын хороондоо танилцуулах ажээ. Ардчилсан намын гишүүний мэдээлснээр, тус намын Үндэсний бодлогын хорооны хурал 18.00 цагт “Корпорэйт” зочид буудалд эхлэх зар түгсэн ч хараахан эхлээгүй байгаа юм байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу