НЭМЭЛТ: 11.32 цаг

Хуулийн дагуу намууд өнөөдөр 00.00 цаг гэхэд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд өргөн барих ёстой. Ардчилсан намын Удирдах зөвлөлийн хурал өндөрлөж, Үндэсний бодлогын хороо хуралдаж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Ардчилсан нам урьдчилсан байдлаар УИХ-ын сонгуульд нэр дэвших 48 улстөрчийн эхний 25-ыг нэрлэсэн. Гэвч энэхүү жагсаалтыг тус намын Хүний эрхийн хороо эсэргүүцэж, өөрчлөлт оруулахыг шаардсан байна.

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурал эхэллээ

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурал “Корпорэйт” зочид буудалд эхэллээ. Тус намын Сонгон шалгаруулах комиссын гишүүд урьдчилсан байдлаар жагсаалтад багтсан эхний 25 гишүүний нэрийг тодорхой болгоод байгаа билээ.

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаанаас гаргасан шийдвэрээ Үндэсний бодлогын хороондоо танилцуулна. Түүний дараа тус намын Үндэсний бодлогын хороо хуралдаж, нэр дэвшигчдээ эцсийн байдлаар тодруулах юм. Өөрөөр хэлбэл, АН тойрогт дэвшүүлэх 78, жагсаалтад багтаах 48 нэр дэвшигчийн нэрийг албан ёсоор зарлана.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу