ХҮН нам хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдээ урьдчилсан байдлаар тодруулсан байна. Улмаар намын жагсаалтад бичигдэн, нэр дэвших гишүүдээ эцэслэн тодруулахаар үргэлжлүүлэн хуралдаж байгаа ажээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр (2024.05.20) мэдээлэл хийж, намын даргын хувиар жагсаалтаар нэр дэвшихээ мэдэгдсэн. Тэрбээр “Манай намын гишүүдээс 220 хүн нэр дэвших хүсэлтээ ирүүлсэн. Манай нэр дэвшигчдийн дундаж нас 43. Хүйсийн харьцааны хувьд нийт нэр дэвшигчийн 46 хувь нь эмэгтэй, 54 хувь нь эрэгтэй. Мөн нэр дэвшигчдийн тал хувь нь баруунд боловсрол эзэмшсэн байна.

Миний хувьд би Хан-Уул дүүргээс сонгогдсон. Гэхдээ намын даргын хувьд жагсаалтаар нэр дэвшиж, орон нутгаар явж намын гишүүдээ танилцуулна. Намын дарга, цаашлаад Ерөнхий сайд аль нэг тойргийн төлөөлөл бус Монгол Улсын төлөөлөл байх ёстой.

Тиймээс бусад намын дарга нар болох Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөр нам аль нэг тойргийг төлөөлж болохгүй. Яагаад гэвэл би Л.Оюун-Эрдэнэтэй Хэнтий аймгийн төсөв, хөгжлийн асуудлаар мэтгэлцмээргүй байна” гэсэн юм.

ХҮН НАМААС НЭР ДЭВШИГЧИД

1-Р ТОЙРОГ АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР

зураг

2-Р ТОЙРОГ ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ХОВД, УВС

зураг

3-Р ТОЙРОГ БАЯН-ӨЛГИЙ

зураг

4-Р ТОЙРОГ БУЛГАН, ХӨВСГӨЛ, ОРХОН

зураг

5-Р ТОЙРОГ ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ, ТӨВ

зураг

6-Р ТОЙРОГ ДОРНОД, СҮХБААТАР, ХЭНТИЙ

зураг

7-Р ТОЙРОГ ГОВЬСҮМБЭР, ДОРНОГОВЬ, ДУНДГОВЬ, ӨМНӨГОВЬ

зураг

8-Р ТОЙРОГ БАЯНЗҮРХ

зураг

9-Р ТОЙРОГ БАЯНГОЛ

зураг

10-Р ТОЙРОГ СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ

зураг

11-Р ТОЙРОГ СОНГИНОХАЙРХАН

зураг

12-Р ТОЙРОГ ХАН-УУЛ

зураг

13-Р ТОЙРОГ БАГАНУУР, БАГАХАНГАЙ, НАЛАЙХ

зураг

Э.ЭГШИГЛЭН

2 САНАЛ

  1. Д.Гантулгыг аль нэгт тойрогт дэвшүүлэх байсан юм. Гантулга аль ч тойрогт ялах магадлал өндөртэй байсан юм

  2. Хүн намын Д.Гантулгыг аль нэгт тойрогт дэвшүүлэх байсан юм. Гантулга аль ч тойрогт ялах магадлал өндөртэй байсан юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу