НЭМЭЛТ: 00.10 ЦАГ

МАН-ын Бага хурлаас УИХ-д нэр дэвшигчдийн нэрсийг эцэслэжээ. Тус намын жагсаалтад бичигдсэн эхний 30 хүний нэрсийг зарлалаа. Үүнд:

    1. Г.Лувсанжамц (Японд хот төлөвлөлтийн чиглэлээр доктор хамгаалсан)
    2. М.Энхцэцэг (Австралид Эрчим хүчний системээр доктор хамгаалсан)
    3. Ч.Анар (“Ондо” компани)
    4. О.Саранчулуун (“Ахиллис монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч)
    5.  Д.Рэгдэл (ШУА-ын Ерөнхийлөгч асан)
    6. Д.Ганмаа (Харвардад багшилдаг)
    7. Үйдвэрчний эвлэлийн квот
    8. М.Мандхай (СДМЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга)
    9. Д.Энхтүвшин (Шарк, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан)
    10. Б.Уянга (УУХҮ-ийн дэд сайд)
    11. Ж.Галбадрах (Шинэ Монгол эрдмийн зөвлөлийн ерөнхийлөгч)
    12. А.Ариунзаяа (МАН-ын нарийн бичгийн дарга)
    13. Б.Баярбаатар (МАН-ын хяналтын хорооны дарга)
    14. Б.Хэрлэн (Улс төр судлаач)
    15. Д.Бум-Очир (Ерөнхийлөгчийн зөвлөх)
    16. О.Номинчимэг (Нийслэлийн Засаг даргын орлогч)
    17. С.Зулпхар (ХНХ-ын дэд сайд)
    18. Г.Ганбаяр (БШУ-ы дэд сайд асан)
    19. С.Мөнгөнчимэг (Сангийн дэд сайд)
    20. Б.Солонгоо (ХЗДХ-ийн дэд сайд)
    21. Ч.Лодойравсал (Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлийн дарга)
    22. Г.Дөлгөөн (Монгол банкны дэд ерөнхийлөгч)
    23. А.Адилбиш (СДМЭХ-ны дэд ерөнхийлөгч)
    24. С.Далхаасүрэн (МАН-ын бүлгийн ажлын албаны дарга)
    25. У.Болортуяа (Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, сэтгүүлч)
    26. Г.Баярхүү (МАН-ын хэвлэл мэдээллийн газрын дарга)
    27. Д.Бумдарь (Улс төр судлаач, МУИС-ийн багш)
    28. Алтанхуяг
    29. Ц.Цолмон (“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэд захирал)
    30. Т.Сайнжаргал (МТЗ ТӨХК-ийн төслийн удирдагч) нар багтжээ.

МАН: Нэр дэвшигчдийн жагсаалтад Д.Энхтүвшин, Ч.Анар, Б.Солонгоо,
Б.Уянга нар багтжээ

НЭМЭЛТ: 23:42 ЦАГ

МАН-ын Бага хурал үргэлжилж байна. Тус намын гишүүд нэр дэвшигчдийн жагсаалтад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Ондо” компанийн үүсгэн байгуулагч Ч.Анар, хот төлөвлөлтийн инженер Г.Лувсанжамц, УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо, Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг нар багтсан байна.

МАН-ын нэр дэвшигчдийн жагсаалтыг хот төлөвлөлтийн инженер тэргүүлэх үү

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Тус хурлаар эрх баригч нам УИХ-ын сонгуульд хэн хэнийг нэр дэвшүүлэх асуудлыг нухацтай хэлэлцэж буй ажээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, МАН-ын удирдлагууд жагсаалтын эхний 10-д эмч, багш, малчин, инженерүүдийн төлөөллийг оруулах бодлого баримталж байгаа бөгөөд гурван ч инженер байгаа бололтой.

Мөн МАН-ын нэр дэвшигчдийн жагсаалтыг хот төлөвлөлтийн инженер мэргэжилтэй хүн тэргүүлнэ гэсэн мэдээлэл байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу