АНЭУ-ын Абу Даби хотноо Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай үргэлжилж байна.

Энэ сарын 19-ний өдөр эхэлсэн, олимпын эрхийн оноо олгох тус тэмцээнд дэлхийн 104 орны нийт 633 тамирчин өрсөлдөж буй. Монгол Улсаас 18 тамирчин эх орноо төлөөлөн, хурд хүч, авьяас самбаагаа сорьж байгаа билээ.

Өнөөдөр тэмцээний эмэгтэйчүүдийн 57, 66, 73 кг-ын жингийн барилдаанууд болов. Монгол Улсын тамирчин Л.Энхрийлэн тэмцээний 57 кг-ын жинд хүч сорьсон. Тэрбээр дахин хүрэл медалийн төлөө Японы Момо Тамаокитой барилдаж дийлдсэнээр шагналт V байрт шалгарлаа.

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатарын нэр тэмцээний мэдүүлэгт багтсан байсан ч гэмтлийн улмаас оролцох боломжгүй болсон. Улмаар гавьяатыг орлож, ДАШТ-д оролцохоор Абу Дабиг зорьсон Л.Анхзаяа дэлхийгээс медаль зүүлээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу