“Үндэсний эвсэл”-ээс УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан талаараа мэдээллээ.

Н.Номтойбаяр хэлэхдээ “Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намууд тавдугаар сарын 2-нд нэгдэж, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа Сонгуулийн ерөнхий хорооноос авснаар хуульд заасны дагуу нэр дэвших ажиллагаа явуулаад, хуулийн хугацаанд албан ёсоор дуусгаснаа та бүхэнд мэдэгдэж байна.

Нэр дэвшинэ гэдэг маш том хариуцлага. Эвслийн бодлогын хэрэгжилтийг хангах боловсон хүчний илэрхийлэл. Түүнээс гадна хууль зүйн хувьд бүхий л шаардлагыг хангасан байх ёстой.

Үндэсний эвслээс нийт 26 хүн нэр дэвшүүлэхээс бид 76 хүн дэвшүүлж байна. Үүний учир нь, бид бүх улс төрийн хүчинтэй нээлттэй, улс орны төлөө хамтарч ажиллах бодлого баримталж байна. Энэ 76 нэр дэвшигчийн 36 орчим нь эмэгтэй нэр дэвшигч, үлдсэн нь эрчүүд. Нэр дэвшигчид хуулийн дагуу зарлагдаад явна.

Н.Номтойбаяр миний бие жагсаалтыг тэргүүлж байна” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу