Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл 2024 оны тавдугаар сарын 14-нөөс 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг зохион байгуулж дууслаа.

МАН-ын УИХ-ын 2024 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн жагсаалтыг гурван инженер тэргүүлж, Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөө мэдэгдэв.

Хуулийн дагуу нэр дэвшигчид 2024 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 00.00 цагт Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчдийн материалаа хүлээлгэн өгөх журамтай.

Тус хороо тэдний материалыг тав хоног шалгах бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэхийг ирэх зургадугаар сарын 10-ны өдөр гардуулан өгөх юм. Түүний дараа нэр дэвшигчдийн сурталчилгааны 16 хоногийн хугацаа эхлэх билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу