НЭМЭЛТ: 12.30 ЦАГ

Энэхүү сонсголд “Бодлого залуусын хяналт” ТББ-ын төлөөлөл Т.Амарзаяа, УЕПГ-ын Хэрэг бүртгэл мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн ахлах прокурор Д.Долгион, УЕПГ-ын хяналтын прокурор Б.Батсайхан, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн II албаны дарга Э.Оюунболд, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах комиссар Б.Батсүрэн, ТЕГ-ын хэлтсийн дарга Б.Ганбаатар, Д.Цогтбаяр нар болон ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ахлах мөрдөгч, Б.Балжинням, Сангийн яам, ЗТХЯ, ҮАГ, НЗДТГ, Нийтийн тээврийн газар, ГЕГ-ын төлөөлөл оролцож байна.

Сонсголд нийт 14 гэрч дуудсанаас Хотын дарга асан Д.Сумъяабазар сонсголд ирээгүй, Ж.Сүхбаатар хүрэлцэн иржээ. Мөн Хотын даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүү, НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, С.Жавхланбаатар, Б.Мөнхболд нар гэрчээр оролцохоор ирсэн байна.

Шинжээчийн танилцуулга: Засгийн газрын 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 146 дугаар тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан.

“Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөл, арга хэмжээнд жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2024 оны улсын төсвийн төсөлд тусгаж, шийдвэрлүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан байна.

НИТХ-ын 2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдрийн 11/34 дүгээр тогтоолд 616.767.9 сая төгрөгийн төсөвт өртөгтэй, 416.260.4 сая төгрөгийн санхүүжих дүнтэй 42 багц “Авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлсэн байна.

Засгийн газар 2022 оны есдүгээр сарын 14-нд Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүн, сайдын орон тоог баталсан. Ж.Сүхбаатарыг ёсдүгээр сарын 20-нд томилсон байна.

Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2023 оны хэрэгжүүлэх хөтөлбөрийн хавсралтад 2023 оны зорилтот түвшин 457 автобусыг 318 тэрбум төгрөгөөр парк шинэчлэхээр төсөвт тусгасан.

Ж.Сүхбаатар сайдад 408.523.1 сая төгрөгийг төсөвт тусгасан. Нэгдүгээрт, барилга байгууламж нийтийн тээврийн автопарк Хан-Уул дүүрэгт байгуулахаар 90.523.1 төсвөөр барихаар төлөвлөж, тухайн ондоо 67.523.1 сая төгрөг олгохоор тусгажээ.

Хоёрт, тоног төхөөрөмж нийтийн тээврийн автобус 318 тэрбумаас санхүүжиж, 272.220.1 сая төгрөгөөр харин 2023 онд санхүүжүүлэх дүн нь 339.743.2 сая төгрөг байв.

2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 2/1611 дугаар албан тоот нийслэлийн нийтийн тээвэрт санал хүргүүлэх тухай 2023 онд Евро 5 хөдөлгүүртэй их багтаамжийн 470 автобус болон цахилгаан дунд багтаамжийн автобус нийт 720 автобусаар парк шинэчлэх шаардлагатайг уламжилсан. Тухайн өдрийн А/04 тушаалаар хотын дарга Д.Сумъяабазарт Эрх шилжүүлж, хөрөнгө оруулалтын эрхийг даалгасан байна.


НЭМЭЛТ: 11.30 ЦАГ

“НОГООН АВТОБУС”-НЫ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2024.05.21) эхэллээ.

Энэхүү сонсголыг Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй юм.

Хоёр өдөр үргэлжлэх нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын эхний өдөр “Худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл, шалтгаан” сэдвийн хүрээнд:

-Нийтийн тээврийн автобус (Улаанбаатар) төсөл арга хэмжээг хэрэгжүүлсэн шийдвэр, түүний үндэслэл;

-Нийтийн тээврийн автобус худалдан авах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан байдлын талаарх нотлох баримтыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна.

Үдээс хойших сонсголоор “Автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний хэрэгжилт” сэдвийн хүрээнд

-Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээ, гэрээний нэмэлт, өөрчлөлт;

-Нийтийн тээврийн автобус нийлүүлэх гүйцэтгэгчид олгосон санхүүжилт, түүний зарцуулалтын талаар нотлох баримтуудыг шинжлэн судалж, шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, шаардлагатай бичмэл нотлох баримтуудыг танилцуулж, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт аван, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авах юм.

Энэ хүрээнд өнөөдөр 67 гэрчийг сонсголд оролцуулахаар дуудсан байна. Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол тавдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд үргэлжилнэ.


СОНСГОЛД Д.СУМЪЯАБАЗАР, Ж.СҮХБААТАР ТЭРГҮҮТЭЙ
98 ХҮН ГЭРЧЭЭР ОРОЛЦОНО

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах Түр хорооны сонсгол өнөөдөр (2024.05.21) эхэлнэ.

Сонсголд Хотын дарга асан Д.Сумъяабазар, Авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар тэргүүтэй 98 хүнийг гэрчээр дуудаад байна.

Тухайлбал, 

    • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар,
    • Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга Ц.Батгэрэл,
    • Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар,
    • Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч асан Ж.Сандагсүрэн,
    • Нийслэлийн Засаг даргын зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ,
    • Нийслэлийн Засаг даргын тамгын газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч асан И.Баатархүү,
    • Нийслэлийн Засаг даргын төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд,
    • НЗДТГ-ын Санхүү, төрийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Наранбаатар,
    • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Сайханбаяр,
    • Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхланбаатар,
    • “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг
    • “Тэнүүн-Огоо“ ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат зэрэг 98 хүнийг гэрчээр дуудлаа.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу