Парламентын босго давж орж ирсэн Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг МАН-ын бүлэг маргааш 12 цагт хэлэлцэхээр болж. Прокуророос нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хэрэгтэй байгаа талаар спикерт саналаа хүргүүлээд байгаа. 

Маргааш УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах бол, Халдашгүй байдлын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо ч мөн хуралдахаар товлоод байна. 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу