УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ардчилсан намаас гарахаа мэдэгдэж, хандив нэрээр өгсөн 10 сая, татварт өгсөн 6 сая төгрөгөө буцаан нэхлээ. 

Тэрбээр “Ардчилсан Намын дарга Л.Гантөмөр Танаа

Гантөмөрийн Уянга миний бие Ардчилсан Намын гишүүнчлэлээс татгалзаж, намаас гарч байгаагаа үүгээр мэдэгдэж байна.

Сонгуулийн тухай хуулийн 30-р зүйлийн 30.3 дахь заалт /нам эвсэл нэр дэвшүүлэхдээ намрын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглоно/-ыг зөрчиж авсан 10 сая төгрөгийн хандив, ҮБХ-ны гишүүн биш байтал ҮБХ-ны гишүүний татвар хэмээн авсан 6 сая төгрөг, нийт 16 сая төгрөгийг буцан олгоно уу” хэмээжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу