Нийслэлийн өнцөг булан бүрд байрладаг CU  дэлгүүр нь иргэдийн хэрэгцээг хангасан, тухтай үйлчилгээгээр сайшаагдсан. Хүйтэн, хур тунадастай өдрүүдэд ч хорогдох газар болдог гэж болно. Мөн нийслэлд тун цөөхөн байдаг нийтийн нойлын үүргийг ч давхар гүйцэтгэдэг. 
Үнэ, сонголтын хувьд автобусны буудлын ТҮЦ, хүнсний дэлгүүрээс харьцангуй шинэ түвшний сонголттой ч сүүлийн үед барааны үнэ нь нэлээд өссөнийг иргэд ярьдаг. Тэгвэл тус дэлгүүр шөнийн цагаар 10 хувийн нэмэлт тариф тогтоохоор болжээ. 
Энэ нь шөнийн цагаар ажиллаж буй ажилтны нэмэлт цалин болон тог цахилгаан зэрэгт зарцуулагдах гэнэ. Иргэд уг асуудалд бухимдалтай хандаж байгаа бөгөөд “шөнийн цагаар үйлчлүүлэх боломжтой цөөхөн хэдэн дэлгүүр нь ингэхээр яах болж байна” хэмээн цахим хуудаст бичиж байна. 
Гэлээ ч хотын шөнийн амьдрал гэдэг тун хэцүүхэн болсныг та бид мэдэж буй. Шөнийн цагаар CU-д голчлон согтуу хөлчүү, тэнүүлч хүмүүс сууж харагддаг. Харин худалдагчаар ганцхан оюутан байх нь элбэг. Насанд хүрээгүй хүүхэд, эсвэл ганц оюутан тэр бүгдтэй шөнийг барна гэдэг мэдээж хэцүү. Ийнхүү шөнийн тариф тогтоосон нь өөрсдийн бизнесээ хамгаалж буй нэгэн хэлбэр ч байж болох юм.
May be an image of text

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу