АНУ-ын засаг захиргаа “Ираны эрх баригчид Исламын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Эбрахим Раисигийн сууж явсан нисдэг тэрэгний осолд АНУ, эсвэл Израилийг буруутгаж магадгүй” гэж болгоомжилж байгаа аж. Энэ талаар өнгөрсөн Даваа гарагт “Politico” сонин эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилсан байна.

Тэдний үзэж байгаагаар, Вашингтон Тегераны хариу үйлдлийг анхааралтай ажиглаж, бүс нутгийн статус квог хэвээр хадгална хэмээн найдаж байгаа аж. Үүний зэрэгцээ ослыг зохион байгуулсан хэмээн хардаж байгаа нь АНУ, Израилтай тогтоосон харилцааг хурцадмал байдалд хүргэж болзошгүй гэж эмээж буй юм байна.

Politico “АНУ-ын албаны хүмүүс тавдугаар сарын 19-нд эрэн хайх, аврах ажиллагааг сэтгэл түгшин ажиглаж, Ойрхи Дорнодын нөхцөл байдлыг хэрхэн өөрчилж болох талаар бодож, олон цаг “тархиа гашилгацгаасан” гэж мэдээлжээ.

Эх сурвалж: TASS, POLITICO
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу