Анхааруулга !
 Загастайн даваа буюу А1102 дугаартай Улсын чанартай автозам дагуу 501-502 дах км-т нуралт үүссэнийг “Завхан АЗЗА” ТӨХК цаг алдалгүй арга хэмжээ авчээ. Давааны зорчих хэсэгт дахин нуралт үүсэх эрсдэл бий болсон тул инженер, техник гарган ажиллаж байгааг “Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээлсэн юм. 
 Иймд тус хэсгээр зорчихдоо Тээврийн цагдаагийн алба болон бусад албаны хүмүүсийн заавар зөвлөмжийн дагуу анхаарал болгоомжтой зорчино уу.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу