“Үндэсний Эвсэл”-ийн Удирдах зөвлөл өчигдөр (2024.05.21) нийт 76 нэр дэвшигч тодруулж буйгаа зарласан бөгөөд жагсаалтаар 30, тойрогт 46 хүн нэр дэвшүүлж байгаа аж.

Эвслийн тэргүүн Н.Номтойбаяр “Нэг улс төрч-1000 мэргэжилтэн” зарчмын хүрээнд салбар бүрийн төлөөлөл болсон мэргэжилтнүүдийг УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлж байна” гэж мэдээлсэн байна.

“Үндэсний Эвсэл”-ээс нэр дэвшигчдийн жагсаалтыг Н.Номтойбаяр тэргүүлж, УИХ-ын гишүүн асан А.Ундраа эмэгтэйчүүдийн төлөөлөл болон удаалж, гуравдугаарт, Монголын Либерал ардчилсан намын дарга асан Д.Пүрэвдаваа жагсчээ.

 

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу