Бүх нийтийн тэмдэглэлт баярын өдрөөр хилийн Хятад, Оросын боомтууд түр хаах хэлэлцээртэй. Энэ дагуу ирэх Пүрэв гараг (2024.05.23) буюу Бурхан багшийн их дүйчин өдөр дараах боомтуудыг ажиллахгүй юм. Үүнд:
  • Монгол, Хятадын Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэр авто замын боомт
  • Монгол, Оросын Цагааннуур, Боршоо, Тэс, Арцсуурь, Ульхан авто замын боомтууд түр хаагда бол Булган, Байтаг боомт, Алтанбулаг, Эрээнцав, Ханх авто замын боомт ажиллана.
Мөн агаарын болон төмөр замын боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу