Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Тавдугаар сарын 22-ноос 25-нд нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шороон шуургатай байна.

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22-НЫ 20.00 ЦАГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +12…+17 градус, Их нууруудын хотгороор +25…+30 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +31…+36 градус, бусад нутгаар +17…+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Өдөртөө +17…+19 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зур ширүүснэ. Өдөртөө +14…+16 градус дулаан байна.

2024 ОНЫ ТАВДУГААР САРЫН 23-НААС 27-НЫГ ХҮРТЭЛХ
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Тавдугаар сарын 23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, энэ сарын 24-нд говь, тал, хээрийн нутгаар, 26-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Эг, Үүр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +14…+19 градус.

Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу