Боловсролын зээлийн сангаар сурсан хүмүүсийн нэрс ил болж, өнгөрөгч долоо хоногт нийгэм бүхэлдээ шуугиад амжив. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийг онилсон сошиал дайралтууд өрнөлөө. Тухайлбал, УИХ-ын дарга Г.Занданшатар болон түүний хоёр хүүхэд Боловсролын зээлийн сангаар сурч байсан талаарх мэдээлэл ил болсон. Боловсролын зээлийн сангаас спикерийн хоёр хүүхэд зээлээ эргүүлэн төлсөн талаарх албан бичгийг гаргасан ч нийгэм хүлээж авах дургүй байв. Спикерийн нэр гарснаас болсон уу хоёр жил хүлээгдэж, энэ долоо хоногоос эхлэн хэлэлцэхээр төлөвлөгдсөн Боловсролын багц хуулийн төслийн хэлэлцүүлэг хойшилчихсон. Долоо хоног бүрийн баасан гарагт ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлын дарааллыг Даргын дэргэдэх зөвлөл буюу байнгын хороод, бүлгийн дарга нар хэлэлцэж баталдаг. Гэсэн ч Боловсролын багц хууль хэлэлцэх асуудлын дарааллаас хойш шидэгдсэн байна.

УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын нэр Боловсролын зээлийн сангаар сурсан хүмүүсийн жагсаалт дунд жирийж харагдав. Өөрөө бол жирийн ардын хүүхэд, албан тушаалгүй байхдаа шалгуур хангаж явсан гэж мэдэгдсэн. Өмнө нь цагдаа намайг таньсангүй гээд чуулганы хуралдаанд “савлаж” байсан хүн Боловсролын зээлийн сангаар сурсан хүмүүсийн дотор хавчуулагдахад зүгээр өнгөрнө гэж байхгүй. Тэрбээр уураа Боловсролын багц хуулийн Ажлын хэсгийн гишүүдэд гаргаад авсан байх юм. Энэ хуулийг нь батлуулах гэж Ажлын хэсгийг нь ахалж байхад Боловсролын зээлийн сангаар сурсан хэмээн бараг нэр гаргаж зарлалаа хэмээн уурссан гэнэ. Ийм хэмжээний овлигогүй зан гаргаж чадах хэмжээний хүн хэмээн намынхан нь ярих юм билээ. Нам төрөөс хол биднээс илүү намынхан нь л түүнийг сайн мэдэж байгаа байлгүй. Дархан-Уул аймгаас сонгогдсон Г.Дамдинням гишүүн өөрөө жирийн иргэн байсан гээд байгаа ч Боловсролын зээлийн сангаар гадаадад сургуульд явахаасаа өмнө Байгаль орчны сайд Г.Шийлэгдамба агсан, Боловсролын сайд Ё.Отгонбаяр нарын зөвлөхөөр ажиллаж байсан. МАН доторх залуучуудын байгууллагаар дамжин жирийн бус иргэн болчихсон үе юм. Сайдын зөвлөхөөс буухдаа ШУТИС-ийн Санхүү, хангамж хариуцсан проректор болсон байдаг юм. Ийм жирийн иргэн гэж байдаггүй л байх. Хамгийн их мэдээлэлтэй газар тэр ажиллаж ирчихээд жирийн иргэн гэж өөрийгөө өмөөрөх нь ёстой л илүү зан болж байна.

Боловсролын зээлийн санд өөрийнх нь нэр биш ч хүү А.Энххүслэнгийнх нь нэр багтсан тул Шадар сайд С.Амарсайхан баахан цамнасан гэх. Сүүлийн үед Хотын Засаг даргаар ажиллаж байхдаа хийсэн түүний хууль бус үйлдлүүд, төсвийн мөнгөнд үрэлгэн хандаж байсан баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил болж угаасаа хөмсөг зангидан ууртай явсаныг хэлэх үү гал дээр тос болж Боловсролын зээлийн сан буусан нь гарцаагүй. Тиймээс баахан ууртай “амьтан” утас цохьсон бололтой. Уг нь Шадар сайд С.Амарсайхан жаахан хүн чанартай байсан бол ганц хүүгийнхээ сургалтын төлбөрийг Боловсролын зээлийн сангаар даалгах бус өөрөө төлчих байсан юм. Хүүхдийнхээ төлбөрийг төлж чадахгүй гэх зовлон байх биш. Гэсэн ч төрийн мөнгөөр сурсан нь хүүд нь илүү хэрэгтэй санагдсан юм байлгүй дээ. Хонь 1000 хүрэхээр алж идэх хонь олддоггүй гэдэг шиг л хандах юм даа. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд өөрийн цахим хуудастаа “2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг эхний 20 сургуульд тэнцсэн хүүхдүүдийн зардлыг төрөөс даана гэж зарлаад тэр жил охин минь дэлхийд эхний 9-т эрэмбэлэгдэх их сургуульд тэнцээд сураад сургуулийнхаа хамгийн шилдэг оюутан гэсэн талархлын бичигтэйгээр миний охин төгссөн. Төгсөөд АНУ болон Сингапурын компанид ажиллах санал ирсэн ч гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу Монголдоо ирээд ажиллаж байгаа. 2014 онд би УИХ-ын гишүүн, төрийн өндөр албан тушаалтан биш … дугаар хорооны иргэн Ш. Раднаасэд байсан. Миний биш өөр хэн нэгний охин болж төрсөн бол охин минь санаа нь амар байх л байсан байхдаа гэж бодох юм” хэмээн үгээ хэлсэн байна лээ.

Энэ мэтчилэн ямартай ч УИХ-ын гишүүд ууртай байгаа нь лав. Тиймээс УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон Боловсролын зээлийн сангийн дарга Д.Гарди нар руу нэр холбогдсон хүмүүс утсаар залгаж уурласан гэдэг жиг жуг яриа гарчихсан байна. Бүтэн жил гаруйн хугацаанд Боловсролын зээлийн сангаар сурсан хүмүүсийн нэрсийг ил болгох хэрэгтэй хэмээн хэвлэл мэдээллийнхэн шахаж шаардсаны хүчинд өнгөрөгч долоо хоногт ил болсон ч Их хурлын гишүүдэд таатай санагдаагүй гэдгийг тэдний үйл хөдлөл, үг хэл, энд тэнд уурсан ярьсан ярианаас маш тодорхой байна.

1 сэтгэгдэл

  1. Энэ Дамдинням гэж хулгайчийг би анх удаа харж байна манай Дарханд ийм гөлөг байдаг гэж сонсоогүй харин дээр найзындаа архидаж байтал манай найз хүүхнүүд нэг муу овилгогүй өөрийгөө Путины хэмжээнд бодцон сураггүй гар гээд паянгий нь яриад хөхрөлдөөд байхаар нь үгэнд дурлатал за нэг муу үлбийсэн амьтан л байнадаг.А нээрээ дрeвeнд миний нэг явалддаг залуугийх жорлонгоо энүүний зурагтай плакатаар доторлоод яаж байгаамбэ?хөөрхийг гэтэл надаа зөндөө байгаа хорооны хэсгийн ахлагч авгай энэ гарын сонгуульд яваад өгсөн иөнгөөр нь архидаад энийгээ хаяад явсан гэжийсаан.Шалныхаа паркeтны доор бас дэвссэн гэжийлээшт

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу