Өнөөдөр (2024.05.22) болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна. 

08.30 ЦАГТ:

МУИС-ийн номын санд Монголын өмгөөлөгчдийн холбоо “Бизнес эрхлэх эрх зүйн орчин ба хууль зүйн мэргэжлийн туслалцаа” эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулна.  

11.00 ЦАГТ: 

-Д.Сүхбаатарын талбайд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлт болно. Утас: 9191-5340, 8911-9482.

-НҮБ-ын байранд Зудад нэрвэгдсэн малчдад НҮБ-ын Онцгой байдлын нэгдсэн сангаас үзүүлэх 1.5 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламжийн талаар мэдээлнэ.

-“Монгол ньюс” мэдээллийн төвд Увс аймгийн АН-аас мэдээлэл хийнэ.

-МҮЭ-үүдийн СТО-нд “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тулгамдаж буй асуудал, гарц, шийдэл” нээлттэй хэлэлцүүлэг болно. Утас: 8807-8564, 9929-5063.

13.30 ЦАГТ:

“Шангри-Ла”-д Олон улсын “Орбис” байгууллага Боловсролын ерөнхий газрын хамтарсан “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих нь” төслийн нээлттэй. Утас: 8988-0808.

 “ЗМ”-ний мэдээллийн төвд:

11.30 ЦАГТ: 

“Их Монгол” инженер Г.Ганбат шинэ онолын нээлтээ зарлаж хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00 ЦАГТ: 

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүд СЕХ-нд гомдол гаргаж байгаа талаараа мэдээлнэ.

-“Оюутан цагдаа” хөтөлбөрийн энэ оны бүртгэл эхэллээ. Хөтөлбөр энэ оны зургадугаар сарын 21-нээс наймдугаар сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу