Он гарснаас хойш алт, мөнгө, цагаан алтны ханш хурдтай чангарч буй. “Bloomberg” өнгөрсөн дөрөвдүгээр сард “Citigroup”-ийн шинжээчид ойрын 6-18 сарын хугацаанд нэг унц алтны үнэ 3000 ам.долларт хүрч өснө гэж таамаглаж байгаа талаар мэдээлсэн билээ.

Шинжээчид, АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт, мөн Хятад дахь хэрэглэгчид болон томоохон төв банкуудаас худалдан авалт хийж, алт руу хөрөнгө оруулагчдын урсгал нэмэгдсэнтэй холбоотойгоор ийм өсөлт бий болнь. Банкны таамаг биелэгдвэл алтны үнэ одоогийн түвшнээс 25 гаруй хувиар өснө гэж таамаглаж байв.

“Citi”-гийн шинжээчид ч энэ оны хоёрдугаар хагаст алтны үнэ унци тутамдаа 2500 ам.доллар давна гэж үзэж буйгаа илэрхийлсэн билээ.

Шинжээчид 2024 оны үнийн дундаж таамаглалыг 2350 ам.доллар болгон өсгөж, 2025 оны үнэт металлын үнийн дундаж таамаглалыг даруй 40 хувиар өсгөж, унц тутамд 2875 ам.доллар болгожээ.

ШИнээчдийн таамаглалаар, үнэт металлын ханш цаашид ч өсөх төлөвтэй байгаа аж. Тодруулбал, АНУ-ын инфляцын мэдээлэл гарснаар Холбооны нөөцийн сангаас бодлогын хүүг бууруулах хэтийн төлөв эерэг болсон нь алтны ханшийг дахин дэмжиж буй юм.

Өнгөрсөн Мягмар гаргийн өглөөний арилжаагаар алт бүх цаг үеийн дээд түвшинд хүрсэн бол мөнгө сүүлийн гурван жилийн, цагаан алт нэг жилийн дээд түвшнийг тус тус шинэчилжээ.

Алтны спот ханш өнгөрсөн Даваа гаргийн арилжаагаар унц нь ойролцоогоор 2430 ам.доллар байсан бол бол мөнгөний спот ханш мөн 1.5 хувиар өсөж, унц нь 31.95 ам.долларт хүрсэн байна. Долдугаар сард нийлүүлэгдэх цагаан алтны ханш, унц нь 1085 ам.доллар болжээ.

Шинжээчдийн үзэж буйгаар, алтны үнэ ойрын хугацаанд 2600 ам.доллар, мөнгө 40 ам.доллар, цагаан алт 1130 ам.долларт хүрч Ттус тус өсөх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: BLOOMBERG, RBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу