Либертари намын үүсгэн байгуулагч комедиан Д.Амартүвшин өнөөдөр (2024.05.22) цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Дээд шүүх бүртгэж аваагүй Либертари нам АН-тай хамтарч 2024 оны УИХ-ын сонгуульд оролцохоор болсон. Ингэхдээ Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг буюу 10-р тойрогт өрсөлдөхөөр тохирчээ. Гэтэл өнгөрсөн Даваа гарагт АН-ын удирдах зөвлөл хуралдаж нэр дэвшигчдийн жагсаалтыг баталсан. Улмаар Либертари намын гишүүдийг тойрогт бус жагсаалтаас дэвшүүлэхээр болжээ.
Энэ талаар Д.Амартүвшин: “Тойрогт нэр дэвшинэ гэж тооцоолсон маань иргэдтэй нүүр тулж үзэл санаагаа таниулах, чөлөөт зах зээл яагаад байх ёстой вэ, яагаад өнөөдөр данхайсан төртэй болчихсон, иргэдийн боломжийг хаагаад байна гэдгийг ойлгуулах зорилготой байсан. Гэтэл өнгөрсөн хурлын шийдвэрээр манай намыг жагсаалтад оруулсан. Бид угжны хурга биш учраас татгалзсан. АН-ын дарга хэлсэндээ хүрээгүй тул жагсаалтаас албан ёсоор нэрээ татаж байна, боломж олгосон хүмүүст баярлалаа. Цаашид ч данхар төрийг багасгахын төлөө иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд хамт байгаасай гэж хүсмээр байна” гэлээ.

2 САНАЛ

  1. Үзэл бодолдоо үнэнч биш УИХ-ын гишүүн болох гэж л явсан юм байна даа энэ балай банди.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу