Улс төрийн намууд ирэх сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж, хэнийг хаанаас дэвшүүлэх вэ гэдэг нь анхаарал татаж байсан. Тэгвэл өнгөрөгч даваа гарагт улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулсан юм. Эрх баригч МАН-ын хувьд нэр цэвэр хүмүүсээ нэр дэвшүүлнэ гэсэн ч нэлээдгүй бохир хүмүүсийг сонгуульд оруулахаар болсоны нэг нь Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа Н.Хүрэлбаатар. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүн гэгддэг тэрбээр анагаахын салбараас шат ахин улс төрд хүч үзэхээр албан ёсоор нэр дэвшиж байна. Монголд хүн биш хууль засагладаг болно хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэдэгдсэн.
Тэгвэл цагдаа Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдон Улсын мөрдөн байцаах газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж явсан Нямдаваагийн Хүрэлбаатар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болсон нь МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын нэр цэвэр шалгуурт Н.Хүрэлбаатар багтаж байгаа бололтой. Түүний намтрыг сөхвөл ЭМШУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, Мэргэжил дээшлүүлэх институт, Био анагаахын сургуулийн захирал, Халдварт өвчин судлалын төвийн захирал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж байсан. Харин 2020 оны 8 дугаар сард Ерөнхий сайдын зөвлөхөөс АШУҮИС-ийн захирлын албанд очсон. Сү.Батболдын Засгийн газарт Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатар нь 2013 онд интерполоор эрэн сурвалжлуулж байсан удаатай.
2011 оны тавдугаар сард Н.Хүрэлбаатарын “нууц” хүү болох Х.Энхбат найз охины хамт “Рапид харш” хотхоны 5А байрны … дугаар тоотот амьдарч байхдаа гэрээсээ их хэмжээний мөнгөтэй сейф хулгайд алдсан байдаг. Тухайн үед сейфэнд 2 сая 145 мянган юань буюу одоогийн ханшаар 1 тэрбум гаруй төгрөг, 6000 ам.доллар буюу одоогийн ханшаар 20 гаруй сая төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валют хадгалж байсан нь мөрдөн шалгах явцад ил болсон. Тухайн үед экс сайд Н.Хүрэлбаатарын хүү Х.Энхбат “Миний аав болох Н.Хүрэлбаатар надад энэ сейфтэй мөнгийг хадгалуулсан. Энэ байрыг ч мөн аав маань 2011 оны хоёрдугаар сард худалдан авч өгөөд хананд нь сейф суурилуулсан” гэсэн мэдүүлэг өгснөөр аав, хүү хоёрын нууц ил болж, тухайн үедээ л хэвлэлийн хуудсуудын нүүрийг дүүргэж байсан юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүний хүүхэд их хэмжээний бэлэн валют гэртээ хадгалж байгаад хулгайд алдсан нь хуулийн байгууллагынханы анхаарлыг татсан байдаг. Тэрбээр дээрх мөнгөө “Манай баз Батаагийнх”, дараа нь “Энэ мөнгөөр буяны сүм барих гэж байсан”, сүүлдээ “Ядууст зориулсан эмнэлэг барих гэсэн юм” хэмээн хэлсэн байдаг.
Эцэст нь “Хүний юм. Намайг шударга хүн болохоор нь хадгалуулсан юм” гэж хэлж гэдэг. “Тэр “нууц” хүүтэй, “нууц” хүү нь байртай, байрныхаа хананд сейфтэй, сейфэндээ их хэмжээний мөнгөтэй, тэр мөнгө нь экс сайдынх байсан” гэх явган яриа гарч байлаа. Тэр их хэмжээний валют ямар замаар хэрхэн Н.Хүрэлбаатартай холбогдсон, ямар шугамаар олж авсан нь анхаарал татдаг. 2013 оны 6 дугаар сард Цагдаагийн Ерөнхий газраас Н.Хүрэлбаатарыг эрэн сурвалжилж байгаа талаар мэдээлэл хийж, түүнийг Чингис хаан олон улсын нисэх буудалд газардахад нь ШШГЕГ-ын 461 дүгээр хорих ангид сүр дуулиантай саатуулж байсан. УМБГ-аас хэргийг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлснээс хойш түүний хэрэг замхарсан байдаг. Мөн Н.Хүрэлбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томилогдсоны дараа Төрийн нарийн бичгийн даргаар очиж байсан очсон Н.Түмэндэмбэрэлийг эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлэх нэрээр 1.7 тэрбум төгрөг завшсан хэмээн сэжиглэж, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж, Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлж, уг хэрэгт холбогдуулан Н.Хүрэлбаатарыг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан шалгаж байв. Хүн биш хууль засагладаг болно хэмээн мэдэгдэж байсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ийнхүү авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт холбогдсон хүнийг зөвлөхөөрөө авах үед олон нийт эгдүүцэж байсан юм.
Төрийн тэргүүний Монголын төрд хууль журам зөрчсөн, шоронгийн босго алхсан, шударга бус хүмүүсийг ойртуулахгүй гэсэн амлалт талаар болж, нуусан мөнгө, нууц хүүхэд нь ил болж олныг алмайруулж байсан Н.Хүрэлбаатар АШУҮИС-ийн захирал болж түүгээрээ дамжин Ж.Чинбүрэнгийн араас улс төрд орохоор зүтгэж байгаа нь энэ. МАН судалгаан дээр үндэслэж нэр дэвшигчдээ тодруулна гэж байсан ч судалгаанд үндэслэн нэр дэвшигчдээ тодруулж чадаагүйн жишээ Н.Хүрэлбаатар юм.
Сонгинохайрхан дүүрэгт МАН сүүлийн найман жил үнэмлэхүй ялалт байгуулсан ч рейтинг хамгийн өндөр Н.Учралыг Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар явуулчихсан. Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар нь хот удирдан дүүргээ хаяж явснаар УИХ-ын гишүүн П.Анужин, Засаг дарга Н.Алтаншагай нарын судалгаа боломжийн гарсан гэх мэдээлэл байдаг. Гэсэн ч Соёлын сайд Ч.Номинг тус дүүрэгт ганц эмэгтэй нэр дэвшигчээр явуулахын тулд П.Анужинг Зүүн бүсэд цөлсөн. МАН-ын судалгааны тоосонд нь ч орж ирээгүй хуудуу ихтэй Н.Хүрэлбаатарыг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэх тохироо бүрдэж, нуусан мөнгө, нууц хүүгээ ил болгон хэвлэлийн хуудаснаа заларч явсан ч УИХ-ын гишүүн болох нууцхан хүслээ тэр огт гээгээгүй байсан байна. Хууль засаглаж, хулгай хийсэн хүмүүс нь төрийн албанаас зайлах ёстой байтал түмэн олны өмнөөс шийдвэр гаргах төлөөллийн УИХ-ын хариуцлагатай сонгуульд тэр нэр дэвшихээр орж ирж байгаа нь энэ.
Э.БОЛД

3 САНАЛ

  1. Хүрэлсүх хулгайчид хулгайч хамтрагчид л бий, Оюунэрдэнийн нэр цэвэр хүн дэвшүүлнэ гэсэн амлалт хаана байна, Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй болох нь тодорхой боллоо.

  2. Н.Хүрэлбаатар бол эх орон эрүүл мэндийн салбараа хөгжүүлэх талаар хийсэн ажилтай хэлэх үгтэй эмч эрдэмтэн мэргэшсэн төрийн албан хаагч тул УИХ сонгуульд дэмжнээ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу